top of page
logo qpay.png.png
Vector Smart Object 2.png
"Lungo bag" store
"Sound Meditation Mongolia" studio

ХАРИЛЦАГЧДЫН
СЭТГЭГДЭЛ

Arig Anya restaurant
"Skol" gaming center
UB Quiz Night
"Arig Anya" restaurant
"Cotton cat" animal cafe

“Ариг Интернэшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Ганзориг

“QPay үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээр тухайн үеийн манай улсад төлбөр, тооцооны хувьд хувьслын шинжтэй томоохон өөрчлөлт бий болсон гэж боддог. Өнөөдөр бол бараг бүх бизнес QPay-ийг ашиглаж байна.”

"Arig Anya" ramen
 “Ариг Интернэшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Ганзориг
 “Lungo Bag” брэндийн үүсгэн байгуулагч Б.Орших, Б.Баянмөнх

“Lungo Bag” брэндийн үүсгэн байгуулагч Б.Орших, Б.Баянмөнх

"Өмнө нь төлбөр хүлээн авахдаа дансны дугаараа өгч, шилжүүлэг хийлгэх нь төвөгтэй, сул тал ихтэй байсан. Харин QPay-ийг ашигласнаар борлуулалт хамаагүй хялбар байгаа. Хэрэглэгчээс төлбөр хүлээн авахдаа гар утаснаасаа QR код харуулаад л болоо. Дансны дугаар хэлээд байх шаардлагагүй."

"Lungo bag" store

“Cotton Cat” амьтны кафены үүсгэн байгуулагч Д.Буманцэцэг

“Манайх олон улсын жишгээр ажилладаг амьтны кафе. Үйлчлүүлэгч гутлаа тайлж, гадуур хувцсаа шүүгээнд хийж, углааш өмсөхөөс гадна цагаар төлбөр тооцдог. 

 

Үйлчлүүлж буй хүмүүс орж ирээд шууд QR код хараад төлбөрөө төлдөг. Зүгээр уншуулаад л болоо, хамгийн амархан шийдэл. Хэн хэндээ амар.”

"Cotton cat" animal cafe
“Cotton Cat” амьтны кафены үүсгэн байгуулагч Д.Буманцэцэг
SKOL Gaming Center”“-ийн менежер Д.Анар

“SKOL Gaming Center”-ийн менежер Д.Анар

“Манайх цахим тоглоомын төв болохоор технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг ашиглах гэж хичээдэг. “RiseX” программыг QPay-тэй холбосон нь үнэхээр таалагдаж байгаа. 

Тоглогчид компьютероосоо шууд хоол, уух зүйлээ захиалж, тоглох хугацаагаа сунгах боломжтой болсон. Ингэхдээ хүлээн авах хэсэг рүү дахин дахин гүйх хэрэггүй. Зүгээр л өөрийн бүртгэлээрээ нэвтэрч, QPay-ээр төлбөрөө төлөөд захиалгаа хийх боломжтой болсон нь хамгийн том давуу тал юм.”

SKOL Gaming Center

"UB Quiz Night"-ийн Quizmaster Д.Дөлгөөн

"Оролцогчид тоглолтын хураамжаа дансаар шилжүүлж, ширээ захиалах үед баг бүрийг мэдээлэлтэй нь тулгаж, баталгаажуулах ихээхэн хүндрэлтэй байсан. Сул байгаа ширээний зураг солих, дансны хуулга шалгахад бүтэн өдрийг зарцуулдаг байв.

 

Харин системээ QPay-ээр автоматжуулснаар хойш гар ажиллагаа эрс багассан. Ганцхан QR код уншуулаад л ширээний захиалгаа хийх нь оролцогчдод ч амар байдаг."

"UB Quiz Night"-ийн Quizmaster Д.Дөлгөөн
UB Quiz night
“Aries Shoes”-ийн үүсгэн байгуулагч Б.Төгөлдөр

“Aries Shoes”-ийн үүсгэн байгуулагч Б.Төгөлдөр

"Худалдан авалт хийх, скүүтер түрээслэх зэргээр би өдөр бүр QPay хэрэглэдэг. Тэр болгонд их амар байдаг. Тийм ч учраас өөрийн бизнестээ ашиглаж төлбөрөө QR кодоор хүлээн авч байна."

"Sound Meditation Mongolia"-ийн үүсгэн байгуулагч Б.Тэлмүүн

“Хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулах хөгжимт бясалгалын бүх мэдээллийг ердөө 30 секундэд манай аппликейшн болон вэбээс авах боломжтой. 

Ингэхдээ хувь хүн болон байгууллагад зориулсан үйлчилгээнээс өөрт тохирохыг сонгож, дурын банкны апп-аар дамжуулан шууд QPay-ээр төлбөрөө төлдөг. Дансны дугаар ч шаардлагагүй учир хэрэглэгчдэд маш амар байдаг."

 "Sound Meditation Mongolia"-ийн үүсгэн байгуулагч Б.Тэлмүүн
“Нарс Вүүд” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Наранзул

“Нарс Вүүд” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Наранзул

“Үйлчлүүлэгч бэлэн мөнгөөр тооцоо хийж, би хариулт өгөх гэж задгай мөнгө хайх шаардлагагүй болсон. Ер нь QR код уншуулаад л төлбөрөө хийчих нь худалдан авалтын үйл явц, бизнесийн үйл ажиллагааг илүү хурдан болгодог давуу талтай. 

Би өөрөө дэлгүүр, кафе зэрэгт үйлчлүүлэхдээ QPay ашиглахад үнэхээр хялбар санагдсан учраас бизнестээ нэвтрүүлсэн.”

“Сүү мэд” найман нэрийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Ц.Цэрэннадмид

“Манай хүү QPay QR код авчирч байршуулж өгсөн юм. Залуу хүмүүс төлбөр төлөхөд их зүгээр юм гэж бодоод ашиглаж эхэлсэн. Хэрэглэхэд амар учраас бусад бизнес эрхлэгчдэдээ ч бас санал болгоно оо.”

“Сүү мэд” найман нэрийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Ц.Цэрэннадмид
 “TMX MX” онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Т.Пүрэвдолгор

“TMX MX” онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Т.Пүрэвдолгор

"Ачаалалтай үед зарим үйлчлүүлэгч “гүйлгээ амжилттай” гэх хуулга харуулсан ч төлбөр нь дансанд орж ирээгүй тохиолдол гардаг байсан. Харин QPay-ээр төлбөр хүлээн авахад 5,000 төгрөгөөс доош дүнтэй байсан ч орлогын мэдээллээ мессежээр хүлээн авахаас гадна гүйлгээний үед алдаа гарах эрсдэл багассан."

Artboard 1 copy 12.png

“Өсөх-Од” ширээний теннисний клубийн үүсгэн байгуулагч Ч.Энх-Од

Ширээний теннисний сургалтад бүртгүүлэхдээ салбар дээр очих эсвэл утсаар холбогдох шаардлагагүй. Аппликейшн ашиглан бүх салбарын мэдээлэл, цагийн хуваарийг хараад QPay-ээр төлбөрөө хийх боломжтой. Мөн тэмцээний бүртгэл, хэрэгсэл худалдаа зэрэг үйлчилгээг цогцоор нь хөгжүүлж, вэбсайтаа QPay-тэй холбосон.
Artboard 1 copy 11.png

“Coffeine”-ий үүсгэн байгуулагч Г.Дуламсүрэн

Манай дэлгүүр кофены соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор баталгаатай чанартай кофетой холбоотой бүхнийг нэг дор санал болгодог. 

Олон төрлийн кофены машин, дагалдах хэрэгсэл худалдаалахын хажуугаар катерингийн үйлчилгээ болон бариста сургалт явуулдаг. Төлбөр тооцоог цогцоор нь QPay-ээр шийдэж, кассын систем болон хэвлэмэл QR кодыг хамтад нь ашигладаг.

Artboard 1 copy 13.png

"1000bodlogo.mn"-ий үүсгэн байгуулагч Э.Хатанболд

Сүүлийн жилүүдэд орон нутагт багшийн хомсдол ихээр үүсэж байгаа шүү дээ. Яг энэ асуудал тулгараад буй хүүхдүүдэд тэгш боломж олгох санаачилгаар вэбсайт нээсэн.
 
Сурагчид тус сайтад бүртгүүлж, төлбөрөө QPay-ээр төлснөөр 1,000 гаруй бодлогыг дэлгэрэнгүй тайлбартай нь ашиглах боломжтой. Ингэснээр сурагчид хичээлээ бие даан давтаж, ЭЕШ-даа үр дүнтэй бэлтгэхэд нь тусална.
Artboard 1 copy 10.png

“GBDrama”-ийн үүсгэн байгуулагч Б.Бүрэнцэцэг

Хүмүүсийн амьдралын хэв маягт тохируулан орчуулж буй кинонуудаа дуу оруулгатайгаар хүргэж эхэлсэн. Үүнийгээ дагаад хандалт ч сайжирсан учраас кинонуудаа вэбсайтад байршуулж, QPay төлбөрийн системтэй холбосон. Цаашдаа аппликейшнтэй болох зорилготой байна.

bottom of page