top of page
БИДНИЙ ТУХАЙ
ККТТ ХХК 2017 онд Монголын зах зээлд анх удаа QR цахим төлбөрийн шинэ шийдлийг танилцуулж, банк харгалзахгүйгээр хэрэглэгчид, бизнес эрхлэгчид болон төрийн байгууллагуудад аюулгүй, хурдан, хялбар гүйлгээ хийх боломжийг олгосон. Түүнээс хойш төлбөрийн дундын дэд бүтэц, серверийн өргөжилт, олон улсын гарц шийдлүүдийг хөгжүүлснээр хамгийн өргөн сүлжээг цогцлоон, тогтвортой өсөж байна.
Апп болон веб суурьт төлбөрийн системээр мэргэшсэн манай компани Монголбанк болон Монголын бүх арилжааны банк, төлбөрийн экосистемийн бусад оролцогч байгууллагуудтай түншлэлийн хүрээнд бэлэн бус төлбөр тооцооны дэд бүтэц, цахим хэтэвч, аппликэйшн хөгжүүлэлтээр Монголд төдийгүй олон улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

