ТАНЫ ГҮЙЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
НАЙДВАРТАЙ ХАМГААЛАГДДАГ
.jpg)
“PCI DSS” баталгаажилтыг ямар шаардлагуудын хүрээнд олгодог вэ?
-
Дотоод эмзэг байдлын үнэлгээг жилд дөрвөн удаа хийдэг. Энэхүү үнэлгээ нь байгууллагын дотоод сүлжээ, сервер, системийн сул талыг илрүүлж, зөвшөөрөлгүй нэвтрэх болон дотоод ажилтанд олгогдсон эрхийг буруу ашиглах эрсдэл байгаа эсэхийг тодорхойлдог.
-
Гадаад эмзэг байдлын үнэлгээг жилд дөрвөн удаа хийлгэдэг. Энэ нь гаднаас шууд хандах боломжтой системийн сул тал байгаа эсэхийг илрүүлэх үйл явц юм.
-
Эмзэг байдлын үнэлгээний тайланд дурдсан сул талуудыг арилгаж, мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлдэг.
-
Улмаар баталгаажуулагч байгууллагаас хяналт, шалгалт хийх буюу тухайн байгууллага олон улсын стандарт шаардлагуудыг мөрдөж байгаа эсэхийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаас шалгаж, баталгаажуулдаг.
-
“PCI DSS” стандартын батламжийг олгодог.
ISO 27001:2022 стандартын баталгаажилтыг ямар шаардлагуудын хүрээнд олгодог вэ?
-
Эрсдэлийн үнэлгээг жилд нэгээс доошгүй удаа хийдэг. Энэхүү үнэлгээ нь байгууллагад тулгарч болзошгүй аюул, эрсдэлийг тодорхойлж, бууруулах арга хэмжээний төлөвлөгөө гаргахад чиглэдэг.
-
Эрсдэлийн үнэлгээний тайланд үндэслэн бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөг шат дарааллын дагуу хэрэгжүүлдэг.
-
Дотоод аудитыг жилд нэгээс доошгүй удаа бөгөөд энэ нь байгууллагын дотоод үйл ажиллагаа, систем, хяналтын механизмыг шалгаж, алдаа, сул талыг илрүүлж, сайжруулах боломжийг тодорхойлдог.
-
Дотоод аудитын тайлангийн зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээ, сайжруулалтын ажлуудыг төлөвлөж, системтэйгээр хэрэгжүүлдэг.
-
Баталгаажуулагч байгууллага жилд нэг удаа “Магадлах аудит” хийлгэж, мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо стандартад нийцэж байгааг баталгаажуулдаг.
-
ISO 27001:2022 стандартын баталгаажилтыг авдаг.




