top of page
logo qpay.png.png
Vector Smart Object 2.png

Вендорын системд шууд холбогдох уян хатан төлбөрийн шийдлүүд

Вендорын систем

Quick QR POS API

Систем нийлүүлэгч вендор байгууллагууд QPay-руу хүсэлт илгээх шаардлагагүйгээр шинэчилсэн Quick QR POS API тусламжтайгаар шууд мерчант бүртгэх, дансны холболт хийх, өөрчлөх болон мэдээлэл шинэчлэх боломжтой.

Давуу тал

  • Бүртгэл, өөрчлөлт хийх процесс багасаж шууд системээсээ шийдэх боломжтой.

  • Гараар хүсэлт илгээх шаардлагагүй тул мэдээлэл дамжуулах явцад алдаа гарах эрсдэл бага.

  • Вендор байгууллагын дотоод системтэй бүрэн уялдаж, давтагдсан үйлдлүүдийг автоматжуулна.

  • Олон мерчантын мэдээлэл, дансны холболтыг нэг дороос илүү хурдан, оновчтой удирдах боломжтой.

Динамик QR код

Систем нийлүүлэгч вендор байгууллагууд QPay-ийн динамик QR-г өөрсдийн кассын систем болон онлайн платформдоо холбосноор бизнес эрхлэгчдэд төлбөр хүлээн авах процессыг бүрэн автоматжуулах боломжтой. Хэрэглэгч QR код уншуулахад үнийн дүн, дансны дугаар автоматаар гарч ирнэ. Гүйлгээ баталгаажмагц вендорын системд төлбөр амжилттай хийгдсэн тухай мэдэгдэл автоматаар очно. Ингэснээр бизнес эрхлэгч төлбөр шалгах, гараар баталгаажуулах зэрэг үйлдлээс бүрэн чөлөөлөгдөнө.

Давуу тал

  • Хэрэглэгч үнийн дүн, дансны мэдээлэл гараар оруулах шаардлагагүй.

  • Онлайн төлбөр тооцоо системийн аргаар автоматаар баталгаажна.

  • Мерчантын мэдээлэл болон санхүүгийн аюулгүй байдлыг бүрэн хангасан.

  • QPay-ээр дамжсан орлогын тайлан, хуулгыг merchant.qpay.mn-ээр нэвтэрч харах, татах боломжтой.

Динамик QR

ХЭРЭГЛЭГЧИЙН Системээ QPay-тэй холбож

төлбөрийн процессоо САЙЖРУУЛаарАЙ

bottom of page