top of page
logo qpay.png.png
Vector Smart Object 2.png
Screenshot 2025-11-14 at 11.33.png
эхэлнэ.png
дуусна_.png

Монгол орон даяар QPay-ээр хийгдсэн гүйлгээ бүрийн тоогоор
QFund санд 4₮-ийг хуримтлуулж, нийгэмд бодит үр нөлөөтэй 3 төсөлд зарцуулна.

34722543_c72c_17.png
blue-balloon-letter-f.png
blue-balloon-letter-u.png
hhhhh.png
blue-balloon-letter-d.png

01

“Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв”-ийн шинэ хүүхдийн тасгийн орчны тохижилт, засварын ажилд дэмжлэг үзүүлэх

“Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв” нь үндэсний хэмжээнд жилдээ 351 мянган эх, эмэгтэйчүүд, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. 

 

“QFund” төслийн хүрээнд UB Comedy клубийн үүсгэн байгуулагч Б.Батбилэгийн санаачилгаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн шинэ хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасгийн орчны тохижилт, засварын ажилд дэмжлэг үзүүлэх юм. 

 

Тус тасаг нь Монгол Улсад анх удаа хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд зориулсан оношилгоо, эмчилгээ, сэргээн засах үйлчилгээ үзүүлэхээс гадна, эцэг эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх зориулалттай.

DSC09626.jpg

Төсөл хэрэгжүүлэгч “UB Comedy” клубийн үүсгэн байгуулагч Б.Батбилэг

02

Монголын өв соёл, түүхийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн “Ой” өвийн өртөө санаачилгад санхүүгийн дэмжлэг үзүүлэх

Монгол хэл, өв соёл, түүхийн талаарх үндэсний ой санамжаа сэргээн бэхжүүлж, ирээдүй хойчийнхоо ой тойнд гүн бат шингээхийг зорьсон “Ой” санаачилга нь долоо хоног бүр тодорхой сэдвийн хүрээнд 30 хүний оролцоотой дөрвөн цагийн сургалт, арга хэмжээг зохион байгуулдаг.

 

Одоогийн байдлаар нийт зургаан сэдвийг хамарсан сургалт, арга хэмжээг хэрэгжүүлээд байна.

 

“Ой” өвийн өртөө нь “QFund” төслөөс цугларсан санхүүжилтийн хүрээнд Монголын өв соёлыг гадаадад амьдарч буй монголчууд болон бусад орны хүмүүст хүргэх, тэдэнд хүртээмжтэй болгох зорилгоор өв соёлын контент бэлтгэх, хүүхдэд зориулсан сургалт, тоглолт зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүн худалдан авах ажлыг хэрэгжүүлнэ.

DSC09459.jpg

Төсөл хэрэгжүүлэгч “93Kidult” брэндийн үүсгэн байгуулагч М.Нямсүрэн

03

“Лантуун дохио” ТББ-аас
жил бүр зохион байгуулдаг “Ид шидийн уут” аянд мөнгөн дэмжлэг үзүүлэх

“Лантуун дохио” ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “Ид шидийн уут” аян нь Улаанбаатар хотын есөн дүүрэг болон ойролцоох суурьшлын бүсийн 5,000-6,000 гаруй хүүхдэд хүрч ажилладаг.

Энэхүү санаачилга нь зөвхөн бэлэг түгээхээс гадна эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг илрүүлэх, тандалт судалгаа хийх замаар цаашдын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдний амьдрах орчныг сайжруулах, эерэг хандлага, итгэл найдварыг төлөвшүүлэхэд чиглэдэг. 

Түүнчлэн “QFund” төслийн хүрээнд энэ удаагийн “Ид шидийн уут” аяны санхүүжилтийн 80-90 хувийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.

DSC09352.jpg

Төсөл хэрэгжүүлэгч “Лантуун дохио” ТББ

Pink Poppy Flowers
bottom of page