Мерчант апп-д нэвтэрч, профайл хэсгээс QR удирдах цэсийг нээнэ.
Тохируулга хийх QR кодоо сонгоно.
Мэдэгдэл авах цахим шуудан болон утасны дугаарыг оруулаад, “хадгалах” товчийг дарна.



Нүүр хуудас хэсгээс QR кодыг сонгоно.
Орлогын дүн оруулж, QR код үүсгэх товчийг дарна.
Худалдан авагч энэхүү үүссэн QR кодыг уншуулж төлбөрөө төлнө.



Таны бизнесийн санхүүгийн удирдлага
Мерчант аппликейшнд бүртгэлээ хэрхэн үүсгэх вэ?

Бүртгүүлэх товчийг дарж гэрээт утасны дугаараар шинэ бүртгэл үүсгэнэ.

Бүртгэлтэй дугаарт нэг удаагийн дөрвөн оронтой нууц дугаарыг оруулж баталгаажуулна.

Нэвтрэх нэр, нууц үг оруулан нэвтрэх товч дарна.

Хэрэв таны гар утас хурууны хээгээр нэвтрэх функцтэй бол цаашид хурууны хээгээр нэвтрэх боломжтой.

МЕРЧАНТ ВЕБ
Мерчант веб платформ нь QPay-ээр төлбөр хүлээн авдаг бизнес эрхлэгчдэд зориулсан, өдөр тутмын орлогоо хянах, борлуулалтын тайлангаа харах зэрэг санхүүгийн үйл ажиллагаагаа нэг дороос хялбар удирдах боломжийг олгодог онлайн хэрэгсэл юм.
Давуу тал, хэрэглээ
-
Админ хэрэглэгч салбар нэмэх, хасах болон салбар тус бүрд зориулсан QR кодыг тохируулах боломжтой. Ингэснээр байгууллагын олон салбарын мэдээллийг төвлөрсөн байдлаар хялбар удирдах боломж бүрдэнэ.
-
Хэвлэмэл QR кодын төлбөрийн дүнг урьдчилан тогтоосноор хэрэглэгч гараар дүн оруулахгүйгээр шууд төлөх боломжтой. Энэ нь үйлчлүүлэгчдэд хурдан, төвөггүй төлбөрийн туршлага олгодог.
-
Орлого, борлуулалтын мэдээллийг салбар болон тодорхой хугацаагаар харах боломжтой.
Үйлчилгээний нөхцөл
-
Админ хэрэглэгчийн нэвтрэх нэр болон нууц үгийг авахын тулд QPay-ийн ажилтантай холбогдоно.
-
Хэрэв мерчант мэдэгдэл хүлээн авах утасны дугаараа солихыг хүсвэл info@qpay.mn мэйл хаягаар эсвэл 7610-2211 харилцагчийн үйлчилгээний утсаар хүсэлтээ өгөх боломжтой.
Хэрхэн гар утсан дээрээ суулгах вэ?
.png)
Та iOS үйлдлийн системтэй төхөөрөмж дээр App Store-оос "QPay Merchant" түлхүүр үгээр хайлт хийж татах боломжтой.
%20(1).png)
Харин Android үйлдлийн системтэй төхөөрөмжид зориулсан татах холбоосыг "QPay Mongolia" фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.
Хэрхэн мерчант аппликейшнээр дамжуулан орлого хүлээн авах вэ?
Мэдэгдэл хүлээн авах тохиргоо
МЕРЧАНТ АПП
Мерчант апп нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд өдөр тутмын орлого, бизнесийн үйл ажиллагаагаа гар утсаараа хялбар удирдах боломжийг олгодог.
Давуу тал, хэрэглээ
-
Та үнийн дүнг гараар оруулж тухайн гүйлгээнд зориулсан QR код үүсгэн, төлбөр хийгдмэгц төлөвийг нь тэр даруйд шалгах боломжтой.
-
Өөрийн данстай холбогдсон хэвлэмэл QR кодыг виртуалаар үүсгэж, бусадтай хуваалцахын зэрэгцээ хамтран ашиглах боломжтой.
-
Гүйлгээний дүнгээс үл хамааран орлогын мэдэгдлийг үнэ төлбөргүй хүлээн авах боломжтой.
Үйлчилгээний нөхцөл
-
Элсэлтийн болон суурь хураамжгүй.
-
Төлбөр хүлээн авахад нэмэлт төхөөрөмж худалдан авах, суурилуулах шаардлагагүй.
-
Төлбөр хүлээн авахад дансны нэр, дугаарыг харуулах шаардлагагүй тул мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангана.




